ӨНӨӨДРИЙН УНШИГЧ-МАРГААШИЙН МАНЛАЙЛАЛ

ҮБХИС-ийн Төв номын сангаас ”Өнөөдрийн уншигч-маргаашийн манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд ”Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр ҮБХИС-ийн АБС-ийн оюутнуудтай уншигч-редакцын  уулзалтыг зохион байгуулав. Уулзалтын эхэнд тэрээр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлахад сонины гүйцэтгэдэг үүрэг, оролцоог тодотгоод Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн зууны түүхтэй ҮБХИС-иар овоглогддог хүн бүр төрөлх сургуулиараа бахархах учиртайг онцолсон.  Түүнчлэн эх орон, төрсөн нутаг, хүн байхын ухаан, номын хорхойтон зэрэг сэдвээр сонирхолтой лекц уншсан юм. Ингэхдээ хүн энэ хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн сурч боловсорсоор өтөл насандаа ч түүнээс гаждаггүй бөгөөд сурсан эрдэм нь насан туршийн амьдралын баталгаа болдгийг ойлгуулахыг зорьсон. Мөн боловсрол, мэдлэг чухал ч гэлээ түүнээс илүүтэй хүн байхын ухаанд суралцах нь ус, агаар мэт хэрэгтэй гэдгийг хэлсэн. Хурандаа Б.Отгонбаяр МУБИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийн хуваариас татгалзаж цэргийн мэргэжлийг сонгожээ. Гэхдээ хөтлөх, бичиж туурвих сонирхлоо уйгагүй хөгжүүлсээр сэтгүүлч гэдэг мэргэжлийг давхар эзэмшсэн аж. Харин энэ цаг үеүдэд түүнтэй хамгийн ойр байсан тусгагч нь ном. Лекцийн оргил хэсэг эндээс эхэлсэн. Тэрбээр номын ач холбогдлын тухайд тийм, ийм гэж удтал нуршилгүйгээр өөрийн ажил, амьдралын туршлага, амжилт бүтээлтэйгээ холбож  ярьсан нь лекцийг бүр ч хүч оруулахын зэрэгцээ оюутнуудад ойр хүрч тэдний өмнө тулгардаг зарим бэрхшээлийн зангилааг ч тайлж өгсөн гэвэл үнэнээс хол зөрөхгүй л болов уу. Оюутнуудад хамгийн ихээр сонирхож асуудаг зүйл нь сонголт болон зорилгын тухай байдаг. Үүнийг ч орхигдуулалгүй дээрх хоёр үндсэн асуудлын уялдаа, харилцан үйлчлэлийн талаар хүний амьдралын нэгээхэн мөчлөгөөр жишээ татсан нь ёстой л загатнасан газар нь маажих шиг болсон. Уулзалтын төгсгөлд оюутнууд талархсан сэтгэлээ илэрхийлж, дараа нь тус номын сангийн хамт олноос дурсамж, номын дээжис гардуулав.

 

ӨНӨӨДРИЙН УНШИГЧ-МАРГААШИЙН МАНЛАЙЛАЛ

ҮБХИС-ийн Төв номын сангаас сар бүр зохион байгуулж буй Өнөөдрийн уншигч-Маргаашийн манлайлагч” хөтөлбөрийн энэ удаагийн зочноор ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандааЛ.Баясгалан оролцож уулзалт ярилцлага хийлээ. Дэд хурандаа Л.Баясгалан уншигчдад хандан хэлсэн үгэндээ”Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн зууны түүхтэй ҮБХИС-иар овоглогддог хүн бүр төрөлх сургуулиараа бахархах учиртай” гэж онцолсон юм.Эл уулзалтад БХУА-ийн захирал, бригадын генерал Н.Наран-Очир, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, хурандаа Н.Эрхэмбаяр, ЦХС-ийн захирал, дэд хурандаа Д.Одгэрэл нар харьяаллын сургуулийн удирдлагуудыг төлөөлөн оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь хүн энэ хорвоод мэндэлсэн цагасаа эхлэн сурсан эрдэм нь насан туршийн амьдралын баталгаа болдгийг ойлгуулахыг зорьсноороо ач холбогдолтой боллоо.

 

 

(Дэлхийн номын) өдөрт зориулан ҮБХИС-ийн Төв номын сангаас ~Миний мэдэх номын сан~ эссэ бичлэгийн уралдаан зарлаж шилдгүүдээ шалгаруулж шагнаж урамшуулав.1-р байр АБС-ийн ЭЗМТ-н Н-311 Бүлгийн оюутан Д.Энхжин,2-р байр М-102 Бүлгийн оюутан Б.Батмөнх,3-байранд Н-111 бүлгийн оюутан тус тус шалгарлаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.

ҮБХИС-ийн Төв номын сан,ҮБХИС-ийн Цэргийн Нэгдсэн Сургууль, түүний дэргэдэх Leadership клуб, хамтран зохион байгуулсан “Өнөөдрийн уншигч-Маргаашийн манлайлагч” хэлэлцүүлгийн анхны дугаарт бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай уригдан оролцлоо. Монгол улсын зэвсэгт хүчний ирээдүй болсон залуусдаа амжилт хүсье!

ҮБХИС-н Төв Номын сангаас зохиож буй ~Эртэч хүн~ хөтөлбөрт ҮБХИС-н ЦНС Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга хурандаа Г.Болор уригдан оролцож Орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлага,гадаад орнуудын номын сангийн ажил үйлчилгээний талаар сонирхолтой ярилцлага өрнүүлэв.

Цааш…